CHU PAY
Pty Ltd
Алсын хараа
Бидний тухай
Үнэт зүйлс
Toggle theme
Үйлчилгээний нөхцөл
НЭГ. ЕРӨНХИЙ АГУУЛГА, НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Chu Pay Pty Ltd /цаашид “компани” гэх/ мобайл аппликэйшнээр дамжуулан хүн, хуулийн этгээд /цаашид "хэрэглэгч" гэх/-д цахим гуйвуулгын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах бөгөөд талуудын эрх, үүргийг тодорхойлно.
Компани нь үйлчилгээний нөхцөлд бие даан өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд, үйлчилгээний нөхцөлтэй хэрэглэгч үйлчилгээ үзүүлэхээс өмнө танилцсан байна.
ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
“Аппликэйшн” гэж цахим орчинд мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх цахим платформыг;
“Шимтгэл” нь хэрэглэгчийн авах үйлчилгээнд тохируулж урьдчилан тогтоосон үйлчилгээний хөлсийг;
“Ханш” гэж компаний зүгээс тогтоосон улс хооронд гуйвуулга хийхтэй холбоотой валют хоорондын хөрвүүлгийн ханш.
ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
Хэрэглэгч аппликэйшн ашиглагдах үйлчлүүлэгчийн нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц кодын аюулгүй байдлыг хариуцаж бусдад задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
Хэрэглэгч өөрийн бүртгэл, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үйлчилгээ авч дууссан бол аппликэйшнээс заавал гарах шаардлагатай. Хэрэглэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж түүний хувийн болон бусад мэдээллийн аюулгүй байдалд учирсан аливаа эрсдэл, хохирлыг компани хариуцахгүй.
Хэрэглэгч системд нэвтрэх эрхээ бусдад алдсан, шилжүүлсэн эсхүл зөвшөөрөлгүй таны хувийн мэдээлэлд хандсан нөхцөл байдал үүссэн гэж үзвэл нууц үгээ тухай бүрт нь солих үүрэгтэй.
Хэрэглэгч нь үйлчилгээтэй холбоотой санал гомдол гаргах эрхтэй.
Хэрэглэгч нь бүртгэл хийлгэх болон үйлчилгээ авахдаа үнэн зөв мэдээллийг оруулах бөгөөд мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээнэ.
Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Валют зохицуулалтын тухай хууль, Австрали улсын Аустрак болон бусад холбогдох хууль дүрэм журмыг чандлан мөрдөнө.
Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу хэрэглэгчийн гүйлгээ сэжигтэй гэж ангилагдсан, эсвэл 24 цагийн дотор шилжүүлэх хоорондох хамаарал бүхий нэг болон хэд хэдэн гүйлгээний дүн нь 20 сая төгрөгөөс давсан тохиолдолд компаний зүгээс хуульд заасны дагуу нэмэлт мэдээлэл шаардах бөгөөд, хэрэглэгч уг мэдээллээр хангах үүрэгтэй.
ДӨРӨВ. КОМПАНИЙ ЭРХ ҮҮРЭГ
Хэрэглэгч энэхүү нөхцөлөөр тогтоосон үүргийг биелүүлээгүй, шилжүүлгийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангаагүй тохиолдолд компани үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
Компаний үйлчилгээнд ашиглагдсан хэрэглэгчийн хувийн мэдээллийн найдвартай байдлыг хангах үүрэгтэй бөгөөд шилжүүлгийн зорилгоос бусад зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байна.
Аппликэйшний дизайн, ажиллах зарчим, өгөгдлийн бүтэц зохиогчийн эрхээр хамгаалагдана.
Үйлчилгээг урьдчилан тогтоосон цагийн хуваарийн дагуу үзүүлнэ.
Систем нь төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх зорилгоор хэсэгчлэн болон бүрэн хэмжээнд түр зогсолт хийж болно. Засвар үйлчилгээний талаарх мэдээллийг урьдчилан хүргүүлсэн байна.
Системд гарсан доголдолдыг засах, найдвартай ажиллагааг сэргээхэд хүчин чармайлт гарган ажиллахаас гадна харилцагчийн захиалга хийгдсэн мөнгөн гүйлгээг хурдан шуурхай гүйцэтгэхэд харилцагчтай хамтран ажиллана.
Монгол Улс болон Австрали Улсуудын хууль ёсны эрх бүхий этгээдүүд (үүнд: Монгол Улсын Санхүүгийн Мэдээллийн Алба, Австрали Улсын ХХАХАХАХ байгууллага гэх мэт)-д тухайн улсын хууль журмын дагуу хэрэглэгчийн шилжүүлгийн мэдээллийг хүргүүлэх үүрэг хүлээнэ.
Хэрэв компани нь шилжүүлгийн үйлчилгээ нь Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Валют зохицуулалтын тухай хууль, Австрали улсын ХАХАХА болон бусад холбогдох хууль дүрэм журмыг зөрчсөн гэж үзвэл үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Валют зохицуулалтын тухай хууль, Австрали улсын ХАХАХА болон бусад холбогдох хууль дүрэм журмын дагуу харилцагчаас нэмэлт мэдээлэл, тодруулга хуулийн дагуу шаардлагатай тохиолдолд авна.
ТАВ. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Аппликэйшнээр дамжуулан үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл, үйлчилгээний түүх, идэвхтэй байгаа үйлчилгээний хүсэлт, түүний явц зэргийг хэрэглэгч өөрөө шалгах боломжийг систем бүрдүүлнэ.
Хэрэглэгчийн алдаатай, дутуу, буруу оруулсан дата мэдээллээс шалтгаалан гүйлгээ хийгдэхгүй байх, удаашрах гэх мэт аливаа үр дагавар үүссэн нөхцөлд компани хариуцлага хүлээхгүй.
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, үйлчилгээний хүсэлттэй холбоотой баримт бичиг, дата мэдээллийг хууль тогтоомжийн дагуу цахим орчинд хадгалах бөгөөд аюулгүй байдлыг компани хариуцна.
ЗУРГАА. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ ТООЦОО
Компани нь үйлчилгээний шимтгэлийг хэрэглэгчийн зүгээс шилжүүлсэн дүнгээс суутган тооцох бөгөөд үлдэх дүнгээр шилжүүлгийг гүйцэтгэнэ.
Хэрэглэгч гүйлгээний хүсэлт үүсгэсний дараа гуйвуулга хийх мөнгөн дүнг нэг удаагийн гүйлгээгээр, хүсэлтийн дагуу зөрүүгүй компаний дансанд шилжүүлнэ. Хэрэв хэд хэдэн хэсэг болгож хуваан шилжүүлэх хүсэлтэй бол тухай бүрт хүсэлт үүсгэх, үйлчилгээний шимтгэлийг хүсэлт бүрт тооцон суутгана.
Хэрэглэгч үйлчилгээ авахдаа үнийн дүнг буруу байдлаар шилжүүлснээс үүдэх аливаа хариуцлагыг өөрөө хариуцах бөгөөд аппликэйшн дээр цуцлах төлөвт оруулсны дараагаар өөрийн мөнгө шилжүүлсэн банкны салбарт хандан гүйлгээг өөрөө буцаана.
ДОЛОО. ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭРЭГЛЭЭ, ХАРИУЦЛАГА
Үйлчилгээг дараах зорилгоор ашиглаж болохгүй. Үүнд:
Терроризмыг санхүүжүүлэх
Мөнгө угаах
Бусад хуулиар хориглогдсон арга хэмжээ
Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг харилцан тохиролцох байдлаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол хэрэглэгчийн оршин сууж буй улсын тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.